Эхнэртэйгээ муудалцахад өрцөнд ургадаг саран
Эвтэйхэн байхад өөр нугын цэцэг
Дуугий нь сонсоход сэтгэлд эгшиглэх хөгжим
Дуртай цагтаа уулзаж болдоггүй хяслан
Хэн хэнийхээ амьдралыг үрэлгүй
Хэлцээ тохирсон зүрхний гагнаас
Хэтрүүлж ч болдоггүй орхиж ч болдоггүй
Хэдэн жилээр исгэсэн дарс
Салгуу мөртлөө гэрлээ хуваалцдаг
Тэнгэрийн хаяаны хоёр од
Саатай мөнгөн голын хөвөөнөөс
Биесээ ширтэлцсэн хоёр эрэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment