Ер нь хүн гэдэг амьтан урмаар амьдардаг. Хэрэв та бүсгүйчүүдэд + оноо цуглуулья гэвэл хэрэгтэй үед нь хүүхнүүдийг аятайхан магтахад илүүдэхгүй шүү. Гэхдээ анхаарах зүйл гэвэл:
- Хэлж байгаа зүйл чинь аль болох үнэн сэтгэлээсээ хэлсэн байх ёстой. Бүр боломгүй бол ядаж "үнэнээсээ хэлж байгаа мэт харагдах" хэрэгтэй.
- Шал утга авцалдаагүй, таарч тохирохгүй магтаал таныг онцгүй байдалд хүргэнэ. Ямар ч байсан үнэнээсээ биш гэдгийг цаад бүсгүй чинь мэдрэнэ гэсэн үг.
- Богинохон цөөн үг биш бүтэн аятайхан өгүүлбэрээр магтах нь зөв.
- Хурдан биш удаан хэлээрэй.
- Хамгийн гол зүйл бол зөв цаг үеэ олж хэлэх хэрэгтэй.
- Хэтэрхий шүлгийн юм уу, утга зохиолын үг хэллэг ашиглаад дэмий. энэ үгнүүд аль болох чиний өөрийн үг байсан нь дээр.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment