Үгүй ээ би чамайг үзэн ядахгүй
Үлгэр шиг тэр учралыг үзэн ядахгүй
Үнсэлт тэврэлт бүрийг чинь үзэн ядахгүй
Үлэмж их хайрыг чинь үзэн ядахгүй
Үгүй ээ үгүй би гомдохгүй...
Үнэндээ чамаас хагацсандаа гунихгүй
Үнсэлт тэврэлт бүхнийг чинь хүртэхгүй ч
Үйл үйлээ дагаж чамайг хайрлаагүйдээ харамсахгүй
Хайртай гэж хэлээгүйдээ би харамсдаггүй
Ханилан сууж үлгэр хэлхээгүй гунидаггүй
Далай их хайрыг чинь үл тоосондоо баярладаг
Давилуун омголон дурлалд хөл алдаагүйдээ бахарахдаг аа
Б.Цэндсүрэн 1998,04,28
Үгүй ээ үгүй би гомдохгүй...
Үнэндээ чамаас хагацсандаа гунихгүй
Үнсэлт тэврэлт бүхнийг чинь хүртэхгүй ч
Үйл үйлээ дагаж чамайг хайрлаагүйдээ харамсахгүй
Хайртай гэж хэлээгүйдээ би харамсдаггүй
Ханилан сууж үлгэр хэлхээгүй гунидаггүй
Далай их хайрыг чинь үл тоосондоо баярладаг
Давилуун омголон дурлалд хөл алдаагүйдээ бахарахдаг аа
Б.Цэндсүрэн 1998,04,28
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй
Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment