Monday, April 27, 2009

Ялдам дүр төрхтэй эмэгтэй ямар ч эрийн сэтгэлийг татдаг.Хэдийгээр эрчүүдэд гоо бүсгүйтэй унтах хүсэл их байдаг боловч амьдрал дээр эхнэрээ болгон авч чаддаггүй. Хэсэг хугацаанд ханиа сонгох гэж байгаа нэрээр олон эмэгтэй хүнтэй зууралдаад авдаг.

Эелдэг, дажгүй, ялдам бүсгүйчүүд тэдэнд хэрэгтэй. Эрчүүд гадаад төрхөндөө дэндүү их анхаарч, өдрийн талыг толины өмнө эргэлдэж зогсдог бүсгүйчүүдэд дургүй. Тэд будмал маягтай эмэгтэйчүүдэд дуртай байна гэж үгүй шүү дээ. Эрчүүдийн үзэж байгаагаар бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэлтэй эмэгтэй өдөржин үс нь арзайчихаагүй байгаа, уруулын будаг минь арилчихаагүй байгаа гэж зөв боддоггүй гэнэ. Мэдээж нүүрээ будаж үсээ гоё засуулахгүй л яахав. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэж эрчүүдийн дургүйцлийг хүргэх хэрэггүй л байгаа юм. Олонхи эрчүүдийн жинхэнэ байгалийн төрх илүү их татдаг гэнэ. Монголжингоо эмэгтэй, Монголоо алдаагүй эмэгтэй хүн гэж манай эрчүүд ярьдаг шүү дээ. Ухаалаг эмэгтэйд ямар ч эр дурладаг Манайхан нэг зүйл рүүгээ хэтэрхий их туйлширдаг хүмүүс. Ухаантай эмэгтэйчёүүдэд эрчүүд дургүй гэх худлаа ойлголт байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ тэд ийм эмэгтэйг хайрлаж хүндэтгэдэг. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой хоёр эрэгтэй тутмын нэг нь өөрийнхөө хүрээнээс эхнэрээ хайдаг. Тэнэг эмэгтэйчүүд боловсрол эзэмшээгүй эрэгтэйчүүдийг өөрөөсөө түлхчихдэг. Тиймээс эмэгтэйчүүдээ хамтрагчаас ухаанаараа давах оролдлогыг өөр дээрээ хийж байгаарай. Гэхдээ түүнээс илүү болохоо түүнд болон бусдад илт илэрхийлж, дарамталж, доромжлох алхам бүү хийгээрэй. Эрчүүд ухаантай ч өөрөөс нь ялимгүй доогуур төвшинд эмэгтэй хүний ухааныг байхыг хүсдэг. Биеийн галбир ч чухал Эмэгтэй хүн заавал туранхай байх ёстой мэтээр ойлгож биеийн жиндээ хэт анхаарал хандуулдаг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь зөв боловч удмын тарган хүн байдаг шүү дээ. Тарган эмэгтэйчүүдэд эрчүүдийн дөнгөж 4 хувь нь л дуртай. Харин туранхай эмэгтэйд 8 хувь нь дуртай байдаг. Үлдсэн хувь нь алтан дундаж буюу тарган ч биш туранхай ч биш эмэгтэйд дуртай байдаг аж. Намхан тарган эхнэртэй байхыг хэн ч хүсэхгүй нь лав. Бүсгүйчүүдийн тачаангуй байдал эрчүүдийн хөглөдөг Ийм ойлголтонд эрчүүд ч эмэгтэйчүүд ч шал өөр зүйлсийг хамруулдаг. Торон ч юм уу нэвт гэрэлтсэн цамцтай, богино банзалтай эмэгтэйчүүд тачаангуй гэмээр харагддаг ч эрчүүд яг 7 хувь нь л тэднийг тачаангуй гэж үздэг. Харин үлдсэн хувь нь тачаангуй гэдэг ойлголтыг үгээр илэрхийлж чаддаггүй. Тэднийг ухамсар нь л сонирхолтой ч юм шиг гарт баригдахгүй, сэтгэлийг нь давчдуулсан байдлуудыг тачаангуй гэж ялгадаг. Үнэн хэрэгтээ эрчүүд хайр халамжтай эмэгтэйг хайдаг Эмэгтэйчүүдийн зан араншин эрчүүдийн анхаарлыг юунаас ч илүү татдаг аж. Шударга зан бол эрчүүдийн хувьд маш үнэтэй зан чанар. Дуу цөөтэй хэв загварт баригдчихсан эмэгтэйчүүд гурван удаагийн гоо бүсгүй байсан ч хамаагүй, тэдэнтэй байхдаа эрчүүд уйтгарладаг. Үүнээс гадна нээлттэй, чөлөөтэй харьцаатай эмэгтэй (гэхдээ тийм галзуу биш) орондоо ч тийм байх гэж эрчүүд боддог. Өөртөө итгэлтэй байдал. Өөртөө итгэчихсэн эмэгтэйд эрчүүд дургүй. Харин өөртөө итгэлтэй эмэгтэйг тэд хүндэлдэг.

No comments: