Tuesday, June 30, 2009

Women's habit

Бурхны гайхамшигтай бvтээл, эр хvний сэтгэлийн чимэг, хvслийн оргил болсон эм хvйстэнгvvд бол маш их сэтгэл хєдлєлтэй амьтад билээ. Тэд эрчvvдийг бодвол аливаад чин сэтгэлээсээ хандаж, гvнзгий дурлан, итгэж, уучлахдаа амар байдаг. Эмэгтэй хvн яагаад амархан гомддог хирнээ хялбархан уучилж, орь дуу тавин уйлж, хашигагчин, хийсэн бvтээснээ ганцхан болчимгvй vгнээсээ болж сvйрvvлж, огцом уурлан, бачимддагийг эрчvvд тєдийлєн сайн ойлгодоггvй. Тиймдээ ч vс нь урт, ухаан нь богино гэдэг vг гараа байлгvй. Гэвч эмэгтэй хvн болон тvvний энэхvv гvн сэтгэл хєдлєлийн илэрхийллийн ачаар хорвоогийн хоног єдрvvд сонирхолтой єрнєж, vйл явдал, тvvхэн замнал илvv хурц, уяхан болдог ажгуу.
Ер нь бvсгvй хvмvvн байгаагvйсэн бол єдєр хоногууд гунигтай хийгээд, нэгэн хэвийн єнгєрч, хvн тєрєлхтний амьдрал сvvл сvvлдээ бамбарын дєл мэт бєхєх байсан биз ээ. Эмэгтэй хvн юу ч хийсэн гэсэн vхэл амьдралаа шийдэх мэт ноцтой хандан, бvтэлгvйтвэл чин сэтгэлээсээ эмзэглэж, бvтвэл vнэн голоосоо баярладаг учраас амьдралыг тэтгэгч нь бvсгvй хvн юм. Олон ааштай, ойворгон vгтэй тэдний хажууд тэсч суух хэцvv ч тэдэнгvй амьдрал бол vхэл ханхалсан уйтгар болно биш vv. Наанадаж Ева хэмээх бvсгvй байгаагvй бол хориотой алим авах санаа Адамын толгойд тєрєхгvй байсан биз ээ.

No comments: