Параацетамол халуун бууруулах эм мөн үү? Энэ эмийг их хэмжээгээр өгч болохгүй гээд байгаа нь хүчтэй гэсэн үг үү. Ойр ойрхон эм өгөх нь зөвүү?
-Халуун бууруулах хамгийн сайн арга бол хүйтэн жин тавих, спиртээр арчих. Гэтэл манайхан парацетамолыг өргөн хэрэглэдэг. Хүүхдэд тохирсон тунгаар нь өгдөггүй, мөн нэгийг өгчихөөд халуун нь буух хугацааг хүлээлгүй дараагийхийг нь өгдөг. Үүгээр ч зогсохгүй нэмж анальгин, аспирин өгчихнө. Энэ нь хүүхдийн цусны бүлэгнэлтийг багасгаж, цус гоожимтгой болгохоос гадна элгэнд нөлөөлж, хордуулдаг. Хүүхдэдээ парацетамол, аспирин, амидопириний уусмалыг замбараагүй уулгаснаас эмийн хордлогонд оруулдаг. Тухайн хүүхдэд хоногт хэрэглэж болох эм, витамины тун гэж байдаг. Хэтрүүлбэл хор болно. Манай тасагт жилдээ яаралтай тусламжаар 400 гаруй хүүхэд ирж, тусламж авдаг.. Тэдгээрийн ихэнхийг хурц хордолтын тохиолдол эзэлдэг бөгөөд эмийн хордлого зонхилох байрт байдаг юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment