Monday, December 24, 2007
Хятадад хүн амын бодлого алдагджээ
Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ-д ирэх жилээс үргүйдэх аюул нүүрлэж болзошгүй гэнэ. Сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа ч өнөө хэр газар, ус эрчим хүчний асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа тус улс 1970-аад оноос хүн амын өсөлтийг хязгаарлах болсон. Улмаар 1984 оноос нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэвч хүүг эрхэмлэдэг хуучны уламжлалаас үүдэн ганц бие эрчүүд олширч, өндөр настай иргэд хүн амын дийлэнхийг эзлэх болж нэг хүүхдийн бодлогын муу нөлөө хэдийнэ илэрсэн ч судлаачдын үзэж байгаагаар хамгийн том аюул ирэх жилээс нүүрлэх бололтой. Олон зуун сая хүнийг төрүүлэлгүй улс орноо эмх замбараатай байлгаж байгаа хэмээн тус улсын албаныхан ярьдагч гэрлэх насны залуусын дийлэнх нь ганц бие байгаа нь хүн ам зүйчдийн санааг зовоож байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment