Monday, December 24, 2007

Хятадад хүн амын бодлого алдагджээ

Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ-д ирэх жилээс үргүйдэх аюул нүүрлэж болзошгүй гэнэ. Сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа ч өнөө хэр газар, ус эрчим хүчний асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа тус улс 1970-аад оноос хүн амын өсөлтийг хязгаарлах болсон. Улмаар 1984 оноос нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэвч хүүг эрхэмлэдэг хуучны уламжлалаас үүдэн ганц бие эрчүүд олширч, өндөр настай иргэд хүн амын дийлэнхийг эзлэх болж нэг хүүхдийн бодлогын муу нөлөө хэдийнэ илэрсэн ч судлаачдын үзэж байгаагаар хамгийн том аюул ирэх жилээс нүүрлэх бололтой. Олон зуун сая хүнийг төрүүлэлгүй улс орноо эмх замбараатай байлгаж байгаа хэмээн тус улсын албаныхан ярьдагч гэрлэх насны залуусын дийлэнх нь ганц бие байгаа нь хүн ам зүйчдийн санааг зовоож байна.

Sunday, December 23, 2007

дэлхийн дулаарлын асуудлыг 2009 онд эцэслэхн шийднэ

Энэ өдрүүдэд индонезийн Бали аралд дэлхийн дулааралтай тэмцэх асуудлаархи олон улсын дээд хэмжээний уулзалт болж байна.Лхагва гарагийн хуралдааныг нээсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхий нийтэд байгаль орчны дулаарал нөхөн сэргээлт өдгөө юу юунаас илүү тулгамдсан асуудал болоод байгааг сануулсан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд олон сая хүнийг хөнөөж буй байгалийн гамшгийн гол хүчин зүйл болсон дэлхийн дулааралын эсрэг улс гүрэн бүр хамтран тэмцэх ёстойг онцлоод нэн даруй буюу цаад тал нь 2009 он гэхэд уг асуудлыг эцэслэн шийдэх шаардлагатайг мэдэгджээ.

Friday, December 14, 2007

нар хиртэлт

2008,08,01нд ховд аймгийн булгах суманд нар бүтэн хиртэнэ,